Дуслын усалгаа

Дуслын усалгаа гэж юу вэ?

Дуслын усжуулалт нь ургамлыг ургуулахад хамгийн үр ашигтай ус, шим тэжээлийн бодисыг зөөвөрлөдөг систем юм. Энэ нь ус, шим тэжээлийн бодисыг ургамлын үндэсний бүсэд, шаардлагатай хэмжээгээр, хэрэгтэй цагт нь хүргэдэг тул ургамал тус бүр яг юу хэрэгтэй, хэзээ хэрэгтэй гэдгээ авч ургаж чаддаг. Энэ нь тариаланчдад өндөр ургац хураахын зэрэгцээ ус, бордоо, эрчим хүч, тэр ч байтугай ургамал хамгааллын бодисыг хэмнэх боломж олгоно.

Энэ хэрхэн ажилладаг вэ?

Ус шим тэжээлийн бодисыг талбайд хүргэдэг хоолойг “дусаагч шугам” мөн жижиг хэсгүүдийн “дусаагуур” гэж нэрлэдэг. Дусаагуур тус бүр нь ус, бордоо агуулсан дуслыг ялгаруулж, ус, шим тэжээлийн бодисыг ургамал бүрийн үндэсний бүсэд шууд нь талбайд жигд хүргэдэг.